Гэр хорооллын бүх хогийг цэвэрлэнэ
санхүүжүүлэх журам-ыг хэлэлцэж баталлаа. Нийслэлд тулгамдаад байгаа хогны асуудал иргэдийг бухимдуулж байгаа юм. Уг нь иргэд өөрсдөө хогоо бий болгочхоод түүнээсээ бухимдаж суухын хэрэг алга.
Хогоо хаяхгүй, цаг тухайд нь ачуулаад хэн хэн нь хариуцлагатай байх хэрэгтэйг иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хотын дарга сануулж байсан. Одоогоор Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах арга хэмжээг төлөвлөж, дөрвөн жилийн цогц хөтөлбөрийг боловсруулж байгаа юм. Хөтөлбөр батлагдах хүртэл хогны асуудлыг шийдэх хэд хэдэн ажлуудыг хийх шаардлагатай байгааг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат хэллээ. Тэрээр нийтийн эзэмшлийн зам талбай, автобусны буудлын ойр орчимд хогийн сав тавих зайлшгүй хэрэгтэй байна. Ер нь Улаанбаатар хотын хэмжээнд арван мянга гаруй хогийн сав хэрэгтэй байгаа гэсэн судалгаа гарсан. Одоогийн байдлаар 3000 орчим хогийн сав байрлуулсан байгаа. Намрын тохижилтын ажлын хүрээнд 800 хогийн сав тавихаар ажиллаж байна гэв.
Нийслэлийн хэмжээнд хог цуглуулдаг Аж ахуй нэгж байгууллага, орон сууц, гэр хорооллын айл өрх гэсэн гурван бүлэг байдаг. Тэдгээрээс хогны хураамжийг НИТХ-аас баталсан тарифийн дагуу авч, тээвэрлэдэг байна. Мөн гэр хорооллын айл өрхийн сарын нийт хогийг тээвэрлэхэд 770 гаруй сая төгрөгийн
зардал гардаг аж. Гэтэл айл өрхөөс авч байгаа хогны хураамжийн хөрөнгө нь 180 гаруй сая төгрөг байдаг байна. Харин энэ сарын 15-наас эхлээд он дуустал гэр хорооллын айлын хогийг бүрэн цэвэрлэх төлөвлөгөөтэй байгааг Ч.Бат дарга дуулгав. Бүх хогийг тээвэрлэхийн тулд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 92 хороог 17 бүсэд хувааж хогийг цуглуулаад хогийн төвлөрсөн цэгт хүлээлгэн өгөх юм байна. Цаашдаа хог хаягдлын үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах, ангилж ялгах, боловсруулах журамд шилжих гэнэ. Харин тэргүүлэгчид энэ асуудлаа нарийн тооцоо, уялдаатай сайн боловсруулах хэрэгтэйг ажлын хэсэгт анхааруулсан юм.
Ж.Марал