Тоёота долоон сая машинаа эргүүлэн татахаар болов

дэлхийн бусад орноос татах эдгээр машины жолоочийн хаалганы шил өргөгчийн эд ангид байх ёстой тос хийгдээгүй байж болзошгүй аж. Хэрвээ тийм бол уг эд ангид үрэлт үүсч улмаар шатах аюултай гэж компанийн мэргэжилтнүүд үзжээ. Тоёота компанийн АНУ дахь салбарт шил өргөгчийн асуудлаар 200, Японд 39 гомдол ирсэн байна. Хойд Америкаас Corolla, Matrix, Camry, RAҮ4, Highlander, Tundra, Sequoia, Scion загварын 2.47 сая машин, Европоос Corolla, Auris, Camry, RAҮ4 загварын 1.39 сая машин татахаар болжээ. Reuters агентлагийн мэдээлснээр нэг машины шил өргөгчийг засахад 40 минут зарцуулах аж.

1996 онд Ford компани найман сая машинаа зах зээлээс татсанаас хойш дэлхийн автомашин үйлдвэрлэгчдэд тохиолдсон хоёр дахь томоохон таталт нь энэ юм. Тоёота компани 2009 онд жолоочийн суудлын өмнөх хивсэнцрийг буруу байрлуулсан нь хааз гишгэхэд саад болж болзошгүй байсан тул 3.8 сая машинаа татсан бол, өнгөрсөн наймдугаар сард дугуйны зарим эд ангийн найдвартай байдлыг шалгах зорилгоор мөн хагас сая машинаа буцаасан билээ.

Б.АМГАЛАН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button