Б.Цогзолмаа Харж баясахын жаргал өдөрлөгт ирсэн хүн бүр үнэгүй хараагаа шалгуулах боломжтой

өдөрлөг өнөөдөр МҮЭСТӨ-нд 11.00 цагаас зохион байгуулагдах талаар холбогдох газрын төлөөллүүд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Дэлхийн эрүүл мэндийн газрын төлөөлөгч Б.Цогзолмаатай ярилцлаа.

-Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь юу вэ?

-Дэлхийн хараа хамгаалах өдрийг жилд нэг удаа 10 дугаар сарын хоёр дахь пүрэв гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Дэлхийн олон оронд энэхүү сохрол ба сул харааг бууруулах асуудлыг ард иргэдэд ухуулан сурталчлах зорилготой энэхүү өдөрлөг Монголд анх удаа зохион байгуулагдах гэж

буйгаараа онцлог юм.

-Өдөрлөгийг хаанаас зохион байгуулж байгаа вэ?

-Эрүүл мэндийн яам, Монголын нүдний эмч нарын нийгэмлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос зохион явуулахаар болсон. Өдөрлөгт нүдний эмч нар ирж олон нийтэд хааны үнэ төлбөргүй үзлэг хийж хараагаа хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өн ажиллана. Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид, их, дээд сургуулиудын оюутан залуус оролцох юм.

-Энэ үйл ажиллагаа хаанаас санхүүжүүлэгдэж байна?

-Дэлхий нийтийн дунд нэлээд хөндөгдөж буй сэдэв. Тэр ч утгаараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 100 хувь санхүүжүүлж байна.

-Дэлхий нийт болон манай орны хувьд хараагүй иргэдийн тоо хэд байдаг юм бол?

-Дэлхий дээр ойролцоогоор 284 сая хүн хараа муутай байдгаас 39 сая хүн бүрэн хараагүй буюу сохор үлдсэн 245 сая хүн нь сул хараатай байна гэсэн судалгаа гарсан байдаг. Нийт хараа муудалтын 80 хувь нь зайлсхийж болох сохрол, хараа муудалт байдаг. Дэлхийн харааны бэрхшээлтэй хүмүүсийн бараг 90 хувь нь хөгжил буурай улс оронд амьдарч байна гэсэн нарийн судалгаа ч бий.

-Харааны бэрхшээл үүсэх гол шалтгаан нь юу вэ?

-Дэлхий даяар хараагаа алдах гол үндэс нь катаракт боловч засагдаагүй рефракцийн гажиг нь хараа муудах шалтгаан нь болж байдаг. Өөрөөр хэлбэл халдварт өвчнөөс үүдсэн хараа муудалт гэж ойлгож болно. Гэхдээ сүүлийн 20 жилд халдварт өвчнөөс үүссэн хараа муутай хүмүүсийн тоо эрс буурч байна гэсэн судалгаа гарсан байгаа. Тиймээс хүн амын дунд сохролтой тэмцэх уриалгыг арваад жил сурталчилж ирсэн.

Х.Баяр-Угтах

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button