Нийслэлийн прокурорт 300 гаруй хэргийг хянаж байна

Тус газарт 300 гаруй хэргийг хянаж байгаа бөгөөд анхаарал татсан ноцтой хэргүүдийн явцын мэдээлсэн юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн зарим хороодын Засаг дарга нар болон Сэлбэ дулаан компани, Хасбанкны зарим ажилтанд холбогдох Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж байгаа Цэвэр агаар төслийн хөрөнгөнөөс 47.5 сая ам.доллар завшсан гэх хэргийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгааг хянаж байна.

Уг хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн засаг дарга Б.Батзоригийг шалгаж буйгаас гадна, тус дүүргийн 750 өрхийн хүмүүсийг гэрчээр шалгах шаардлагатай гэнэ. Мөн Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт холбогдох хэргүүд мөрдөн байцаалтын сүүлийн шатанд явж байгаа гэв.

М.ЭРДЭНЭБОЛД

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button