Чуулган хуралдана

10.00 цагаас

1.Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудал

• Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох саналыг УИХ-ын дарга З.ЭНХБОЛД танилцуулна;

• Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.

2.Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/

• Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;

• Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.

3.Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/

• Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.

4.Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг/

• Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ танилцуулна.

5.Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай УИХ-ын тогтоолын төсөл

• Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.

6.Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл болон Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/

• Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР танилцуулна;

• Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button