Нийслэлийн МАН байраа чөлөөллөө

Энэ шийдвэртэй холбоотойгоор Нийслэлийн МАН-ынхан байраа нийслэлийн өмчид хүлээлгэн өгөхөөр болсон байна.

Нийслэлийн МАН өчигдөр уг байрнаасаа нүүж эхэлсэн бөгөөд өнөөдөр гэхэд бүрэн нийслэлийн өмчид хүлээлгэж өгөхөөр болоод байгаа ажээ. Нийслэлийн МАН хуучин байрлаж байсан Тэнгис кино театрын хажууд байрлах Окта төвийн байрандаа нүүж очиж буй ажээ. Тус намын зүгээс хотын даргыг улс төрийн үйл ажиллагаа явуулж байна хэмээн шүүмжилж буй юм. Нийслэлийн намын хорооныхоны зарим дарга нар нь намын төв байр Тусгаар тогтнолын ордонд байрлаад байгаа юм байна.

Т.АМУР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button