Ч.Баттуулын хэрэгтэй холбогдуулан АНУ-аас тодруулга авна
Тухайлбал, Налайх дүүргийн Хаан банк-ны салбарт хоёр иргэнийг буудаж хүнд гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн А.Бат-Ялалтад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байсан. Харин прокурорын газраас хэргийг хянан үзээд, харьяаллын дагуу Налайх дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Мөн АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн 24 настай Ч.Баттуулын хэрэг Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байна. Түүний хэрэгт Америкаас нэмж тодруулах зүйл байгаа учраас Америкаас тодруулга авахаар даалгавар бичиж явуулжээ. Уг даалгаврын хариу ирсэний дараа Ч.Баттуулын хэргийг харьяаллын дагуу шүүх рүү шилжүүлэх юм байна.
Б.Тогтох