Монголд ном тамгалах ёсыг гэгээнтэн-ээр эхлүүллээ
нээлт ёслол өчигдөр Интер ном дэлгүүрт боллоо. Номын хуримыг соёлын гавьяат зүтгэлтэн Л.Одончимэд удирдан зохион байгуулагдсан. Тэрбээр Би номын баярыг хамгийн том баяр гэж боддог. Тиймээс ч энэхүү үйл ажиллагааг хөтлөн явуулах үүрэг даалгавар авсан. Г.Мэнд-Ооёо маань 2006 онд Ноён хутагт Данзанравжаагийн Үлэмжийн чанар номыг англи хэлнээ хөрвүүлэн дэлхийн олон оронд түгээсэн.
Түүний дараах ном болох их хутагтын түүх намтар, уран бүтээл гээд бүх талын мэддэг, мэдээлэл орсон Гэгээнтэн роман өнгөрсөн зургадугаар сард гарсан ч өнөөдөр нээлтээ хийж байна. Олон эрдэмтэн, судлаач энэ номыг сайшаан дүгнэж байна. Тухайлбал, Ч.Билэгсайхан докторын Үнэний төгөлдөр дуулал-Гэгээнтэн хэмээх судлал шүүмж өдөр тутмын сонинд нийтлэгдсэнийг хэлэхэд таатай байна. Энэ ном хутагтын талаарх олон мэдээллийг үнэн мөнөөр оруулсан гэдгээрээ уншигчдын таашаалд нийцэж байгаа.
Монголчууд ямар нэг баяр наадмыг дуу хуураар эхэлдэг уламжлалтай хэмээгээд Монгол Улсын ардын жүжигчин Ш.Чимэдцэеэг тайзнаа хүндэтгэн урьсан юм. Эрхэм дуучин Үлэмжийн чанар-ыг ямар ч хөгжимгүйгээр уянгалуулж, жихүүн өдрийн жаврыг үргээж, номын хуримд ирсэн хүмүүсийн сэтгэлийг дулаацуулав.
Номын эзэн Г.Мэнд-Ооёо Би юуны түрүүнд номынхоо нүүрийг танилцуулмаар байна. Хавтсан дээр Аяа, Равжаа та гуай. Архи юунд таална уу гэнэ уу, чи. Адвидын судсан дахь ачит ламдаа өргөж буй судлах, онох, бадруулах судар тарнийг бариад, рашаан болгон өргөж байна гэж хуучин монгол бичгээр бичсэн байгаа.
Энэ бол хутагтын шавь Сайнбуяндаа зориулж хэлсэн сургаал юм. Мөн арын хавтсан дээр 108 хувилбараар уншсан ч утга нь үл алдагдах Төгс жаргалан, түмэн учрал гэсэн шидэт бичээс бүхий тамгаар тамгалсан. Энэ тамгыг төрийн дархан О.Эрдэнэчулуун урласан юм хэмээн онцлов.
Энэ үеэр нэгэн сонирхолтой үйл явдал болсон юм. Учир нь, говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн Ичиг ичиг шүлгэнд Бельгийн хөгжмийн зохиолч Роберт Кастилс аялгуу хийж, Богд хаан хамтлагаар дуулуулан, CD-нд бичүүлжээ. Энэхүү аялгууг номын хуриманд хүрэлцэн ирсэн зочдод сонсгоход танхим дүүрэн шуугилдаж байсан хүмүүс чимээгүй болж, дор бүрнээ бясалгаж, ноён хутагтдаа залбирч суулаа.
Г.Мэнд-Ооёо Энэ номыг бичихэд асар их цаг хугацаа,,хөлс хөдөлмөр зарцуулсан. Олон хүний судалгаа, эх сурвалжийг судалж, хутагтын төрсөн газар, түүх намтартай нь танилцан судалсны дүнд романаа бичих болсон хэмээн уншигчдадаа ярилаа. Ном тамгалах ёслолд Болор цом-ын шагналт яруу найрагч Д.Урианхай, МЗЭХ-ны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, Равжаа судлаач, доктор Л.Шартолгой, МУБИС-ийн багш, доктор С.Хөвсгөл, Түгээмэл дээд сургуулийн захирал, судлаач Ү.Хүрэлбаатар тэргүүтэй эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж, санал бодлоо солилцсон. Ном худалдан авсан хүн бүрт тамга дарж өгч, тамгатай гэрэгэ бэлэглэсэн юм.
Б.ХАДБААТАР