Нанхиад бүсгүйчүүд 10 дахиа аваргалав
тэмцээнд БНХАУ-ын баг аваргаллаа. Нанхиад бүсгүйчүүд шигшээ тоглолтод Тайванийг 30-ээр хожсоноор энэхүү тэмцээнд 10 дахиа түрүүлэв. Тэд 1992, 1994, 1996, 1998, 2000, 2002, 2004, 2006, 2010 онд алт, 1984,1986,1988 онд мөнгө, 1990, 2008 онд хүрэл медаль хүртэж байв.
Залуучуудын эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолтод Япон, Тайландыг 32, тавдугаар байрын төлөөх тоглолтод БНСУ Энэтхэгийг 30, долдугаар байрын төлөөх тоглолтод Казахстан Ираныг 32-оор ялсан юм.
Энэхүү тэмцээнд Г.Баярсайхан, О.Наранбаатар дасгалжуулагчтай Монгол Улсын шигшээ баг 14 дүгээр байр эзэлснийг бид өчигдрийн дугаартаа мэдээлсэн билээ.
Д.НАНЖИД