Гурван хүн галт тэргэнд дайруулж нас барлаа

төмөр замын 406 дугаар гармын IҮ секторын орчимд галт тэргэнд 60 настай иргэн шүргүүлж гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн ч гэмтлээ даалгүй нас барсан хэрэг гарсан. Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт мөн л галт тэргэнд дайруулж нас барсан хэрэг гарсан байна.

Хэргийг тодруулбал, Говьсүмбэр аймгийн төв Чойр хотоос хойш 30 км-т орших тус аймгийн Баянтал сумын нутаг Лүн гэх газар Хэнтий аймгийн харьяат гэр бүлийн гурван хүн портер маркийн машинтай төмөр за­мын гармаар гарах гэж яваад сэлгээний галт тэргэнд дайруулсан байна. Тэдний хоёр нь эрэгтэй, нэг нь эмэгтэй хүн байсан бөгөөд мөн л гэмтлээ даал­гүй бүгд нас баржээ. Ослын шалтгааныг тодруулахаар айм­гийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид ажиллаж байгаа аж.

Б.Тогтох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button