Монгол Улсын Ерөнхий аудитороор А.Зангадыг томиллоо
Монгол Улсын Ерөнхий аудитороор ажиллаж байсан Ч.Раднааг чөлөөлж, түүний оронд А.Зангадыг томиллоо.
УИХ-ын дарга З.Энхболд түүний нэрийг өргөн мэдүүлж, гишүүдийн олонх дэмжив. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар А.Зангадыг томилох саналыг дэмжээд байсан юм.
А.Зангад нь Украинд сургууль төгссөн, эдийн засагч мэргэжилтэй, Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгааллын яаманд мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай нэгэн юм байна.
Т.АМУР