Хотын захиргааны үйлчилгээ иргэдэд ойртлоо

Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат танилцуулж хэлэлцүүлсэн юм. Мөн Улаанбаатар хотын захирагчийн тусгайлсан нутаг дэвсгэр дэх ажлын алба байгуулах асуудлыг ч ярилцлаа. Энэхүү албыг байгуулснаар захирагчийн ажлын албаны үйлчилгээг алслагдсан гэр хо­рооллын оршин суугч, иргэдэд хүрэх боломжтой аж.

Сонгино, Биокомбинат, Шувуун фабрик, Баянхошуу зэрэг гэр хороолол зонхилсон, хотын төвөөс алс­лагдсан бүсийн иргэд Улаан­баатар хотын захирагчийн Ажлын алба шинээр байгуулах хүсэлтийг удаа дараа ирүүлж байсан юм байна. Тиймээс нийслэлийн 10 байршилд энэ албыг байгуулахаар болжээ. Мөн өчигдрийн хуралдаанаар нийслэлийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны зөвлөл байгуулах тухай асуудлыг ч ярилцсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button