Олс татагчид БНСУ-ыг зорилоо
Шар тив-ийн шилдгүүд энэ сарын 12-14-нд Сөүлд өрсөлдөх юм. Энэхүү спорт Монгол Улсад хөгжөөд удаагүй ч манайхан чамлахааргүй амжилт гаргах болж, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ.
Сонирхуулахад чөлөөт бөхийн шилдэг дасгалжуулагч, Арслан-F клубийг үүсгэн байгуулагч Б.Баттулга Монголын олс таталтын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа юм.