Өрхийн эмнэлгийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ
шийдвэрлэлээ. Хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болсон юм.
Энэ үеэр өрхийн эмнэлгийн санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар төсөвт тусгаж байгааг салбарын сайд хэлж байсан юм. Үүний дараа Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2012 оны зургадугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болж байгаа учраас Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох шаардлагатай болсон байна.
Хуралдааны эцэст Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж тус Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулж гишүүдийн дэмжлэг авсан саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.