Дэлхийн цагаан таягтны өдөр тохиов

аян өрнүүлж байна. Эрүүл мэндийн яамнаас гаргасан харааны бэрхшээлтэй хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар манай улсын хувьд 15400 хүн бий гэсэн тоо гарчээ. Мөн харааны сохролд хүргэдэг өвчнийг тогтооход нүдний болорын цайлт, тэжээлийн хомсдол илүү давамгайлах тархалттай илэрсэн байна. Дэлхий дээр ойролцоогоор 284 сая хүн хараа муутай байдгаас 39 сая нь бүрэн хараагүй, 245 сая хүн сул хараатай байдаг аж. Бүх хараа муудалтын 80 хувь нь зайлсхийж болох сохрол, хараа муудалт байдаг.

Мөн хараагүй иргэдийн 90 орчим хувь нь хөгжил буурай орнуудад амьдардаг байна. Дэлхий даяар хараа алдалтын үндсэн шалтгаан катаракт /нүдний болорын цайлт/ боловч засагдаагүй рефракцийн /гэрлийн хугарал/ гажиг сул байгаа аж. Мөн сүүлийн 20 жилд халдварт өвчнөөс үүссэн хараа муутай хүмүүсийн тоо эрс буурч байгаа боловч чихрийн шижин, наснаас хамааралтай шар толбоны дегенераци /нүдний тэжээлийн хомсдол/ өвчний тохиолдол өссөөр байгаа юм. Иймд хүн амын дунд ДЭМБ-аас гаргасан хараа ҮISION2020 хөтөлбөрийг 2020 он гэхэд сохролыг бууруулах зорилготой аж.

П.ДАРИЙМАА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button