Хүндийн өргөлтийн төлөөлөгчдийг Олимпийн алдар-аар шагнав

үндэсний холбоодын төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Олон улсын хүндийн өргөлтийн холбоо, Азийн хүндийн өргөлтийн холбооны дэд ерөнхийлөгч, Тайванийн иргэн Ёдбантое Интара, Йемений хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч Аль Жармал Абдулла, БНХАУ-ын хүндийн өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Чиан Гуанжиан, Киргизстаны шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Омуржан Молдодосов, Узбекистаны хүндийн өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Данил нар байлцлаа.

Энэ үеэр Ёдбантое Интарат Монгол орон биднийг байх хугацаанд цаг агаарын хувьд сэрүүн байсан ч, та бүхний зочломтгой зан их дулаан байлаа. Сайхан тэмцээн зохион байгуулсанд баярлалаа. Монголын тамирчид ирэх жилүүдэд илүү амжилт үзүүлэх боломжтой нь сая харагдлаа гэв. Уулзалтын төгсгөлд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн дээрх зочдод Монгол оронд олимпийн төрлийн спорт, хүндийн өргөлтийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Олимпийн алдар одонгоор шагналаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button