М.Ромнигийн мэтгэлцээн олны сэтгэлийг эргүүлэв

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Барак Обама ялалт байгуулахад ойрхон байсан билээ. Харин нэр дэвшигчдийн телевизийн анхны шууд мэтгэлцээн болсны дараагаас сонгогчдын санал огцом өөрчлөгджээ. Тэд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Митт Ромнид итгэл хүлээлгэх нь ихэссэн байна. Хэрвээ яг одоо АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болбол М.Ромнид шаанс нэлээд харагдаж байна. Урьдчилсан судалгаагаар М.Ромни 49 хувь, харин Б.Обама 45 хувийн саналыг тус тус авсан аж.

Шинжээчдийн мэдээлснээр Нэг удаагийн мэтгэлцээн иргэдийн санаа бодлыг огцом өөрчилж чадаж байна. Одоогоор хоёр өрсөлдөгчдийн хэн нь ялахыг үнэхээр хэлэх боломжгүй байгаа. Дараагийн хоёр мэтгэлцээн юуг хаашаа ч эргүүлэх боломжтой гэжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button