Гоо сайхны хагалгааны дараа нас баржээ
өчигдөр өглөө нас барсан байна. Хонконгийн эрүүл мэндийн яамны мэдээллээр Нэг хүнээс авсан цус нөгөөгийнхтэй холилдон, бохир орсноос ийм хэрэг үүссэн. Тэр хагалгаанд орохоос өмнө эрүүл биетэй байсан гэдэг нь тогтоогдсон гэжээ. Нас барсан эмэгтэйг хагалгаанд орох үеэр өөр гурван хүн цуг байсан бөгөөд тэдний цус хоорондоо холилдон, бохир орсон хэмээн албаныхан шинжлээд байна. Тэрбээр анх өнгөрөгч ням гарагт мэс заслынх нь үед халдвар орсон тухай мэджээ. Чан гэх нэрээр эмчлүүлж байсан уг эмэгтэй өнгөрсөн пүрэв гаргаас эхлэн халууран биеийн байдал нь эвгүйтэх болсон аж. Улмаар халдвар, бактерын хэмжээ улам нэмэгдсээр байсан аж.
Харин энэ тухай эмч нар түүнд хэлэхдээ Бактерын хэмжээ маш жижиг. Халдвар бага гэж тайлбарлаж байсан юм. Тэгвэл Хонконгийн их сургуулийн эрдэмтэн Хо Пак-линг Цусны бохирдол бүх эд эрхтэнүүд рүү халдварласан. Байдал үнэхээрийн хүнд байсан. Ер нь гоо сайхны эмнэлгүүдийн эмчилгээний шинжлэх ухаан болоод анагаах ухааны арга барил эргэлзээтэй гэжээ. Бусад гурван эмэгтэй одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдний хувьд 60, 56, 59 настай юм. Уг хэрэг гарсны дараа Хонконгийн эрүүл мэндийн яам, цагдаагийнхан хамтран DR нэртэй уг гоо сайхны эмнэлэгт байцаалт явуулжээ. Ямартай ч эхний ээлжинд хаах шийдвэр гаргаагүй бөгөөд түр хугацаанд зогсоож сургалт явуулахаар болсон байна. Энэ гоо сайхны эмнэлэг 1995 онд байгуулагдсан бөгөөд нэг өдөрт л 1000 орчим үйлчлүүлэгчтэй байдаг аж.