Маэстро Феликс Моцартын үдэш-ээ толилуулах гэж байна
гаригт болох гэж байна. Тус театрын уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг Германы Дортманд хотын Амедиус цөөхүүл найрал хөгжмийн удирдаач Феликс Рейманн энэхүү тоглолтыг сонгодог хөгжим, дуурийн урлагт дуртай монгол үзэгчдэд толилуулахаар гурван хөгжимчинтэйгөө ирээд бэлтгэл сургуулилалт хийж байгаа билээ. Энэ үдэш монгол, герман хөгжимчид, дуучид Австрийн суут хөгжмийн зохиолч В.А.Моцарт болон Германы суут Й.С.Бах, нэрт хөгжмийн зохиолч Р.Вагнер зэрэг уран бүтээлчийн cop болсон хөгжим, дуурийн аринуудаас сонсгоно. Энд нэгэн онцлох бүтээл байгаа нь В.А.Моцартын Европт алдартай, манайд тавигдаж байгаагүй Серайаас оргосон нь хэмээх дуурийн ари сонордуулах юм билээ.
Яагаад онцлох бүтээл гэж байна гэхээр уг дуурийг герман нөхөд манай улсын ДБЭТ-тай хамтарч 2014 онд шинээр тавих төлөвлөгөөтэй байгаа юм байна. Монголд дурласан гэж болох эдгээр немц уран бүтээлчид бол нэлээд хэдэн жилийн турш үйл ажиллагаа явуулаад татан буугдсан Монголын дуурийг дэмжих герман анд нөхдийн холбооны гишүүд байсан аж. Хэдийгээр холбоо татан буугдсан ч хувь уран бүтээлчид монгол уран бүтээлчидтэй хамтран ажилласаар буй ажээ.
Р.ОЮУНАА