Ододтой бүжиглэе-3 шоуны оролцогчид тодорчээ

цэнхэр дэлгэцээр үдэш бүр уулзалдаж байх нь ээ.

Уламжлал ёсоор найман оролцогч мэргэжлээ солин бүжгийн спортоор өрсөлдөх бөгөөд нийт 13 төрлийн бүжгийн үзүүлбэрээр авхаалж самбаагаа сорих юм байна. Ододтой бүжиглэе-2 шоуны ялагч өнгөрсөн долоо хоногт тодорсон бөгөөд ялагчаар нь буудлага спортын мастер ОУХМ Ц.Хонгорзул тодорч, таван сая төгрөг, Вьетнам улсад амрах эрхийн бичгээр шагнуулсан байгаа. Өнгөрсөн жилийн Ододтой бүжиглэе-1 шоуны ялагчаар жүжигчин Г.Ууганбаяр тодорч байсан.

Гурав дахь шоунд хэн хэн оролцож байгааг олж сонирхлоо. ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, циркийн уран нугаралт, тэнцвэрийн жүжигчин ЭЛхагва-Очир, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, Anemone хамтлагийн дуучин Жанна буюу Б.Баяржаргал, хошин урлагийн Захиалгат инээд хамтлагийн жүжигчин Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ, Овжин охид киноны Сампилын дүрээр олонд танигдсан MACK продакшны жүжигчин Б.Ганзориг, Азийн модель агентлагийн захирал, мисс Ч.Содтуяа, зохиолын дуучдын дунд Аавыгаа санахаараа дуугаараа алдаршсан П.Идэржавхлан нар авьяас билэг, авхаалж самбаагаа харуулахаар хослон бүжих бүжигчдийнхээ хамтаар дуэльд дуудагджээ. Энэ удаад дуучин Р.Номин-Эрдэнийг оролцох санал тавьсан ч татгалзсан хариу өгсөн байна.

Тус шоу нь хоёр жилд нэг удаа зохиогдох дүрэмтэй. Харин энэ онд хоёр удаа хийж байгаагаа ТВ-5 телевизийн зүгээс 10 жилийнх нь ой тохиож буйтай холбон тайлбарласан юм. Харин тус телевизийн зохион байгуулагчдын зүгээс оролцогчдоо тас нууж, хэлэхгүй байхаар шийджээ. Энэ сарын 30-наас ‘‘ТВ-5 телевизээр гарч эхэлнэ. Тэгэхээр хэн хэн ямархуу оролцож байгааг харах боломжтой. Түүнээс өмнө хэлбэл шоу утгаа алдана гэх мэт зүйлийг яриад халгаасангүй. Ододтой бүжиглэе-3 шоуны шүүгчээр Монголын бүжгийн спортын холбооны багш, дасгалжуулагч Б.Батсайхан томилогдсон байна. Ододтой бүжиглэе-2 шоуны шүүгчээр ажилласан МБСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга А.Мөнгөнхуяг Энэ удаагийн шоунд гайгүй хүмүүсийн нэр дуулдаж байна билээ. Нэрсийг нь сонсч байх нь ээ, хүчтэй өрсөлдөгчид байж мэдэхээр юм. Өнгөрсөн шоуны ялагч Ц.Хонгорзулын хувьд бүжиг нь сайн байсан. Спортын хүн түрүүлж мундаг гэдгээ харуулсангэлээ.

Өчигдрөөс эхлэн оролцогчдын бэлтгэл сургуулилалтыг нь хариуцаж авсан бүжгийн багш нар нь тус тусад нь хийлгээд эхэлжээ. Э.Лхагва-Очирын хувьд Монголд уран бүтээлээ хийгээд явж байгаа ганцхан эрэгтэй уран нугараач. Уран нугаралтын үзүүлбэрийг эмэгтэйчүүдээс ч дутахгүй хийж олныг гайхшруулдаг авьяаслаг залуу, гадаад ч алдар нэрээ мандуулсан гавьяатай нэгэн.

Жүжигчин Г.Отгонцэцэг ойрын өдрүүдэд шинэ уран бүтээлийн бэлтгэл ажил гээд тун завгүй байгаа.гэнэ. Түүнтэй утсаар холбогдоход Надад энэ шоунд оролцох санал тавьсан. Гэхдээ би эцсийн хариугаа өгөөгүй байгаа. Бүжгийн бэлтгэл нь эхэлсэн байгааг ч сонсоогүй юм байна. Юун бүжиг манатай маргааш (өнөөдөр) Гоолингоо жүжгийн нээлт болох гээд завгүй байна гэлээ.

Харин дуучин П.Идэржавхлангаас энэ талаар тодруулахад Шоунд оролцох санал тавихад нь би шууд татгалзсан хариу өгсөн. Завгүй байгаа гэв. Дуучин Жаннагийн хувьд Би өчигдрөөс эхлэн бэлтгэлдээ орсон байгаа. Дөнгөж эхэлж байна. Миний бүжгийн багшаар Дөлгөөнөө гэж хүй байна. Амжилттай оролцохын тулд хичээх болно гэв.

Дуучин Ө.Уянгын хувьд ч завгүй яваа билээ. ДБЭТ-ын намар цагийн нээлтэд зориулан тавьж буй П.И.Чайковскийн уянгалаг, мөнхийн залуу, хайр дурлалын сэдэвт Евгени Онегин дуурийн гол дүрийн эмэгтэй болох Татьянад амралтын өдрүүдэд тоглох гэнэ.

О.Сайханцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button