Хойд Солонгос пуужингаа АНУ-д хүрэх чадвартайг сануулав

АНУ-ын газар нутагт бай онох чадвартай гэнэ. Энэ талаар өчигдөр тус улсын төрийн мэдээллийн агентлаг мэдэгдлээ.

Өмнөд Солонгосын та­лын уржигдар хийсэн мэ­дээ­лэлтэй холбогдуулан Пхеньян дээрх мэдэгдлийг хийсэн байна. Өмнөд Со­лонгос улс АНУ-тай 800 километрийн радиусыг онох холын тусгалын баллистик пуужин боловсруулах зөв­шилцөлд гарын үсэг зурсан билээ.

Энэхүү зэвсэг нь шаард­лагатай үед БНАСАУ-ын газар нутгийг бүрхэх чад­вартай юм байна. Гэхдээ Өмнөд Солонгосын засаг захиргааны тэмдэглэж бай­гаагаар баллистик пуу­­жинг бүтээх нь хойд хөршийнхөө зүгээс ирэх халд­лагаас урьд­чилан сэргийлэх зорилготой юм байна.

Өмнөд Солонгосын хэв­лэл мэдээлэлд дурдсанаар БНАСАУ-ын бүтээж буй Тэпходон-2 баллистик пуу­жин нь 6700 км-ийн тус­галтай учир Аляска хүрэх чадвартай аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button