Ирэх оны төсвийг хэлэлцэж эхэллээ
Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг хийлээ.
Ерөнхий сайд Дэлхийн эдийн засаг хямарч эхлээд байна. Энэ асуудалд болзошгүй хямралаас сэргийлэхэд анхаарах хэрэгтэй. Манай улсын инфляци 14, 15 хувьтай байна.Ирэх онд 8.1 хувьтай байлгана гэж харж байгаа гэлээ.
Ирэх он гэхэд эдийн засгийн өсөлт 13.5 хувьтай байлгана гэж төлөвлөсөн байна. Мөн тэрээр төсвийн хөрөнгө оруулалтын асуудлыг 4 жилээр төлөвлөдөг байхаар болгоё гэдэг санал гаргахаар болсон байна. Жил жил яриад явдаггүй дөрвөн жилээр төлөвлөдөг байхаар болгоё гэв.
Бүтээн байгуулалтыг шуурхай хийх,энэ хавраас олон жил ярсан төмөр замын ажлыг эхлүүлье. Замын ажлыг урагшлуулъя. Сонсголонд барих 300 гаруй ортой эх барих эмнэлгийн ажил удаашралтай байна. Тийм учраас энэ тал дээр анхаарч ажиллана гэлээ. УИХ-ын гишүүдийг хуулийн төслийг хэлэлцэн баталж өгөхийг хүслээ.
Ерөнхий сайдын танилцуулсан Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөлд гишүүд санал хэлж байна.
Т.АМУР