Дуучин Алтаа найрлах өдрөө товложээ
цолны найраа хийхээр зэхэж байна.
Тэрбээр ирэх сарын 4-нд рок попын одод, найз нөхөд, гэр бүлийнхнийхээ хамт гавьяатын найраа хийхээр төлөвлөжээ. Бөөрний дутагдалтай, агаар дутлын өвчтэй хүүхдүүдэд зориулсан сувиллын газар нээх гээд найраа тэмдэглэх завгүй байсан дуучин бүсгүй баяртаа саяхнаас бэлтгэж эхэлсэн байна. Алтаа баярынхаа өдөр алтан шаргал өнгөтэй гоёмсог даашинзаар гоёхоор төлөвлөж байгаа аж.
Алтаагийн бяцхан гүнж ч мөн энэ өдрийн баярт ээжээсээ дутахааргүй үүрэг рольтой оролцох гэнэ. Дуучин бүсгүй охиноо өөрийнхөө даашинзтай адилхан өнгө, загвартай даашинзаар гоёхоор хэдхэн хоногийн өмнө захиалгаа өгчээ.