Бүх нийтээр мод тарих хуваарь гаргажээ
Тухайлбал, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Сэлбэ голын хөндийд байрлах мод үржүүлгийн талбай, МУИС-ийн Байгаль эх лицей сургуулийн цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад энэ сарын 13-нд мод тарих юм.
Мөн бүх нийтээр мод тариалах ажлыг сурталчлах, иргэдэд байгаль орчноо хамгаалах, хайрлах тухай мэдлэг олгох зорилго бүхий үзэсгэлэн зохион байгуулж байгаа юм байна.