Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шинэ журам гарна

уулзалтыг өчигдрөөс эхлэн гурван өдрийн турш зохион байгуулж байна. Уг уулзалтад дээрх хоёр яамнаас гадна бусад холбогдох яам, агентлаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, шинжлэх ухаан судалгааны хүрээлэн, олон улсын хөгжлийн байгууллагууд болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй иргэдийн төлөөлөгчид оролцож байгаа юм. Энэхүү зөвлөлдөх уулзалтын зорилго нь Монгол Улсад байгаль орчны нийгмийн стратегийн үнэлгээ хийх арга загварын талаар хэлэлцэн, гарсан үр дүн, санал зөвлөмжийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шинэ журамд тусгах ажээ.

Уулзалтыг зохион байгуулахад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны зүгээс дэмжлэг тусламж үзүүлжээ. Уул уурхайн сайд Д.Ганхуяг Уул уурхайн салбарын олборлох үйл ажиллагааны явцад байгаль орчин болон орон нутгийн нийгмийн харилцаанд сөрөг үр дагавар өнгөрсөн хугацаанд гарсан.

Гэхдээ энэ асуудлыг хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилгын хүрээнд туршигдсан механизм, хөгжлийн гэрээний загварыг ашиглах байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна хэмээн онцолсон.

Г.ЦЭЦЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button