Шилдэг тулаанчид гурван төрөлд хүч үзнэ
зааланд зохион байгуулах гэж байна. Хүүхэд залуучуудыг бие хамгаалах урлагт сонирхолтой болгох, ур чадварыг дээшлүүлэх, тулааны урлагийг Монголд хөгжүүлэх, олон улсын тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой тэмцээн кикбоксын дүрмээр 60, 65, K-1-ийн дүрмээр 70, файтингийн дүрмээр 57, 61, 66, 71, 77, 84, 93, +93 кг-ын жинд болох юм.
Жин бүрийн шилдэг хоёр тамирчин ирэх арванхоёрдугаар сарын 8-нд Үндэсний циркт болох МТШТХ-ны MGL-1 файтинг, кикбоксын тэмцээний аваргын бүсийн төлөө өрсөлдөх эрх авах юм.