Тэтгэвэрт гарахад нь багш нарт олгох тэтгэмжийг цуцлахаар ярьж байна
тэтгэвэрт гарч байгаа багш ажилчдад 36 сарын цалин олгохоор хуульчилсныг өөрчлөх асуудал дээр гишүүд мэтгэлцэж байна.
Ирэх жилд 5000 багш ажилчдад 150 тэрбум төгрөг олгохоор болоод байгаа учраас ирэх оны төсвөөс хасах, хуулийг хүчингүй болгох асуудлыг Засгийн газрын зүгээс тавиад байна. Ерөнхий сайдын зүгээс төсөвт боломж байхгүй гэж тайлбарлаж байна.
Н.Алтанхуяг Багш нарт тэтгэмжийн мөнгийг нэмлээ гээд, эмч нар бас тэтгэвэрт гараад ийм хэмжээний халамжийн мөнгө авна гэвэл яах бэ. Цаашид бусад салбарт халдварлах боломжтой. Боловсролын салбарыг дэмжье гэж байгаа бол салбарт нь мөнгийг нь өгье. Одоо багш ажилчид тэтгэвэрт гарахдаа18 сарын тэтгэмж авч байгаа юм чинь нэмэх хэрэг байна уу гэж байлаа. Н.Батбаяр гишүүний хувьд ч энэхүү саналтай нэг байгаа юм. Харин тус хуулийн төслийг санаачлагч Д.Оюунхорол гишүүний хувьд багш нарт тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн тэтгэмж авдаг байх ёстой гэж үзэж байна.
Т.АМУР