Хоггүй нийслэл хөтөлбөр хэрэгжинэ
нэгжийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах талаар ярилцлаа.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх дөрвөн жилийн хугацаанд хоггүй нийслэл хэмээн хөтөлбөр боловсруулсан байна. Энэ төслийг удахгүй батлах ажээ. Төсөл батлах хүртэлх хугацаанд нийслэлийг хоггүй байлгах үүднээс төвийн зургаан дүүргийг 17 бүсэд хувааж, хогийн цэгүүд бий болгохоор болсон байна. Үүний тулд 700 сая орчим төгрөгийн төсөв хэрэгтэй байгааг хотын Ерөнхий менежер Ч.Бат онцолж байлаа.
Гэр хорооллын 92 хорооны айл өрхийн хог хаягдлыг цэгцлэхийн тулд 770 сая төгрөг шаардлагатай байгаа ч айл өрхөөс төвлөрүүлдэг хогны мөнгө нь 180 сая төгрөг байдаг тул хүрэлцдэггүй аж. Харин орон сууцны хорооллын иргэдийн хувьд хогны мөнгө нь тээвэрлэх зардалдаа хүрэлцээтэй байдаг гэнэ.
Нийслэлийн хэмжээнд 250 орчим машин хогны машин үйлчилдэг ч хүрэлцдэггүй, гэр хорооллын иргэд хогоо төвлөрсөн цэгт хаяхгүйгээс хур хог үүсдэг гэдгийг албаныхан онцолсон. Тиймээс нэг дүүргийг 2-4 бүсэд хувааж, төвлөрсөн хогийн цэг байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Төслийн тендерийг нээлттэйгээр зарлаж байгаа юм байна.
Л.Тамир
Оллоо.мн