Өвөрхангайн шүүх Г.Батхүү, Д.Зоригт нарын талд шийдвэрээ гаргалаа

хууль зөрчиж, сонгогчдод бэлэг тараасан эсэхийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянан хэлэлцэн шийдвэрлэхээр байсан. Гэсэн ч уг шүүх хурал болсонгүй. Учир нь Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг сонгуулийн үеэр хууль зөрчсөн хэмээн долдугаар сарын 03-нд Хан-Уул дүүргийн шүүхээс үзсэн бөгөөд энэхүү шийдвэрийг Н.Төмөрхүү, С.Чинзориг нар эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан. Үүнийг Нийслэлийн шүүх шүүн хэлэлцээд, Хан-Уул дүүргийн шүүхээс гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг Өвөрхангайн шүүхэд шийдэх ёстой гэж үзсэн.

Харин үүнийг Д.Зоригт, Г.Батхүү нар эсэргүүцэн Дээд шүүхэд хандаад байсан юм. Тэгвэл Улсын Дээд шүүх хуралдахаас өмнө Өвөрхангайн шүүх хуралдаж УИХ-ын 2012 оны сонгуульд АН-аас Өвөрхангайн 10 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт нарын талд шийдвэр гарчээ. Шүүхийн шийдвэр гарснаар Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр болж байна.

Т.АМУР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button