Өдөртөө 1-3 градус хүйтэн байна
зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 5-7 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Алтай өвөр говиор шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 грудас хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР Үүлшинэ. Зарим газраар цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр хүйтэрч 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан байна.