Долоо хоногийн топ хийрхэл

хэрхэн хийрхсэн мэдэгдэл хийснийг ховлож байх болно. Хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэхдээ хийрхэл гэдэг өөр. Өнгөрсөн долоо хоногт улс төрд олон жил чанагдсан хоёр эрхэт багагүй хийрхжээ.

УИХ-ын гишүүн асан, МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Батбаяр

МАН, МАХН-ыг нэгтгэхэд би чухал үүрэг гүйцэтгэнэ

Ц.Батбаяр ямар үүрэг гүйцэтгэх нь хамаагүй, MAH, МАХН нэгдэнэ гэсэн нь түүний ярилцлагын гол санаа. МАХН-ыг газар дор ортол муулаад ялагдал хүлээсэн МАН өнгөрсөн сонгуулиас сургамж авсан бололтой. MAH, МАХН удахгүй нэгдэнэ гэсэн мэссежийг нийгэмд өгч эхэллээ. Эхлээд дарга Ө.Энхтүвшин нь Н.Энхбаяртай уулзсан. Дараа нь Ц.Батбаярын мэдэгдэл. Удахгүй бас нэг улс төрч, тэгэхдээ Ц.Бат- баяраас арай томхон кадр мөн л MAH, МАХН нэгдэх ёстой хэмээн чанга дуугарна гэдэгт итгэлтэй байна. Ийм үзэл бодол илэрхийлэх хүн албан тушаал, нөлөөний хувьд энэ мэтчилэн томорсоор, магадгүй, яг орон нутгийн сонгуулийн өмнө Ө.Энхтүвшин дуугарч магадгүй. Үүний гол зорилго нь мэдээж хэрэг, Орон нутгийн сонгуульд нөлөөлөх. Иргэн Дорж Манай хоёр нам удахгүй нэгдэх юм байна, хүнийг нь харна аа .гэж бодож гэмээ нь МАН-ын санаа биелж байгаа нь тэр. МАХН боловсон хүчнээр тааруу болохоор санал МАН-ын нэр дэвшигч рүү шилжинэ гэсэн үг.

Аз болоход Хоёр нам нэгдэх ёстой гэдэг байр суурийг МАХН-ын дэд дарга тэргүүтэй нөлөө бүхий гишүүд нь илэрхийлдэг. Тиймээс МАН- ын энэ төлөвлөгөө амжилт олох магадлалтай. Харин би чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн хийрхсэний цаад утга нь намынхандаа жаахан шаралхаж явдгийнх нь илрэл болов уу. Мань хүн Нийслэлийн МАН-ын хорооны даргад өрсөлдөөд Нийслэлийн газрын албаны Ц.Сандуйд 49-51 харьцаагаар тун баг зөрүүтэй ялагдал хүлээсэн. Энэ байдал түүнийг Би… хэмээн цээжээ дэлдэхэд хүргэсэн бололтой. УИХ-ын сонгуулийн өмнө МАН- ын удирдлагуудын хамгийн их айдаг юм нь гишүүдийнх нь МАХН руу орно шүү гэсэн үг байсан.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусахад хэдхэн cap үлдээд байхад Байнгын хороодын дарга нараа өөрчилсөн нь МАХН руу явлаа шүү гэсэн шантаажтай холбоотой байсан гэдэг. Одоо ч гэсэн энэ үг хүчтэй хэвээрээ байгаа. Харин удирдлагууд нь МАХН-ыг муулаад, жирийн гишүүд нь яваад байхаар сөрөг сурталчилгаа болоод байсан. Харин одоо удирдлагууд нь жирийн гишүүдтэйгээ адилхан байр суурь илэрхийлээд байх юм бол иргэд хоёр нам нэгдэх нь гэж бодоцгооно. Энийг л МАН олоод харчихсан бололтой.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

2012 оны төсөв бол MAH, АН хоёрын хамтынх. С.Баярцогт гишүүний батлуулсан төсөв шүү дээ. Юу болсон гэхээр, Засгийн газар бодитой санал боловсруулж УИХ-д оруулахаар учир битүүлэг яриа явж байгаад гэнэтхэн тохиролцлоо гэж нэг өдөр бужигнаад доторх нарийн ширийн зүйлийг ярилгүй төсөв батлагддаг. 2012 оны төсөв 30 орчим хувийн хийдэлтэй. Учир нь төсөв арванхоёрдугаар сарын 31-ний дотор батлагддаг. Гэтэл арваннэгдүгээр сарын 30, 31-нд бие биедээ битүү тулгалт, шаардлага тавьж байгаад 31-нд санал хураалт явуулж баталсан

Гишүүн 2012 оны төсөв дутуу дулимаг, боловсруулалт багатай батлагдсаны бурууг Ардчилсан нам руу чихэхийг л чухалчилж, арванхоёрдугаар сарын 1-нээс УИХ-ын гишүүдийн хийсэн ажлыг таг мартжээ. Гишүүний битүү, хатуу гэж тодорхойлоод байгаа тулгалт, шаардлагыг Л.Гүндалай гишүүн аль хэдийнэ олон нийтэд хүргэчихсэн шүү дээ. Хэлсэн нь тэр болохоос ер нь ойлгомжтой ч байсан. Ардчилсан нам Сонгуулийн тухай хуулийг шинэчилж батлахыг МАН-аас шаардаж байсан юм. Төсвийг өмнөх жилийнх нь арванхоёрдугаар сарын 1-ний дотор батлах ёстой. Чадахгүй бол Засгийн газар огцордог. Сонгуулийн тогтолцоонд пропорциональ хувилбарыг оруулж ирэх зорилтыг өмнөө тавиад байсан Ардчилсан нам Сү.Батболдыг айлгаж байгаад төсвөө баталсан нь тэр. Үүнд битүү хатуу гээд байхаар юм байхгүй. Сонгуулийн тухай хуулийг бас өмнөх жилд нь багтаж өөрчлөх ёстой байдаг. Тиймээс сонгуулийн хуулийг хэлэлцэх цаг гаргах зорилгоор арваннэгдүгээр сард баталсан юм. Сонгуулийн хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт хоёр тал санал нэгдсэн. Д.Лүндээжанцан тэргүүтэй гишүүд 100 хувь пропорциналь системээр сонгуульдах хувилбар оруулж ирж ч байсан гэдгийг бүгд санаж байгаа байх. Төсөв дутуу дулимаг болсон гэдэгт үнэний хувь бий. Гэхдээ сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлага бас байсан болохоор эрт баталсан. Харин Ц.Нямдорж гйшүүн АН-ын, С.Баярцогтын батлуулсан төсөв хэмээн ярьж байгаа нь төсөв батлах үед олонх байсан намын гишүүний амнаас гарамгүй хийрхэл юм. Ер нь тэрбээр яг болсон учир шалтгаануудыг тодорхой хэлэл- гүйгээр битүү хатуу хэмээх үгийн цаана нууж, бодит байдаыг орвонгоор нь эргүүлж ярьдаг авьяастай. Авьяас тэтгэвэрт гардаггүй гэж үг бий. Энэ үг улс төрд, С.Нямдоржид ч хамаатай бололтой.

Х.Батсайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button