Ирэх оны төсвийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

1. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

2. Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

– Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.

3. Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

– Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР танилцуулна.

– Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.

4. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

– Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.

5. Чингис хаан одон бий болгох тухай Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

– Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна.

– Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.БАЯРЦОГТ танилцуулна.

6. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

– Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

– Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАЯРСАЙХАН танилцуулна.

7. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн болон Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/.

– Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.ГАНБААТАР танилцуулна.

– Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

БАТЛАГДСАН ХУУЛИЙН ЭЦСИЙН НАЙРУУЛГА

1. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button