Хэвлэл, эрх чөлөө, хууль

Монголын хэв­лэл мэдээлэл, дөрөв дэх засаглалын тогоонд буц­лан амьдарч буй хэн бу­гайд ч туйлын чухал ач хол­богдолтой болоод байна. Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн мэдүүлсэн Хэвлэл мэ­дээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг 2012 оны аравдугаар сарын 9-нд УИХ-ын Төрийн бай­гуулалтын байнгын хороогоор хэлэлцэн, ажлын хэсэг байгуулахаар болсон нь ингэж хэлэх боломжийг олгож байна. Ажлын хэс­гийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Батчимэгийг то­­­милсон нь ч учиртай юм. Тэрбээр парламентын ги­­­­шүүн болохоосоо өмнө Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан болохоор хуулийн төслийг хамгийн сайн ойлгож боловсруулсан хү­мүүсийн нэг.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн энэ хуулийн төсөл нь уул уурхайн эрчимтэй хөгжлийг дагалдан эдийн засаг нь хурдан тэлж байгаа Монгол орны хувьд өдөр тутмын амьдралтай уялдаж, хуулийн зохицуулалт тун ихээр шаардагдах болсон дөрөв дэх засаглалыг хам­гаалах, түүний ча­давхийг нэмэгдүүлэх, эрх зүйт орч­ныг бүрэлдүүлэн тог­тоох амин чухал үүрэг­тэй. Түүнчлэн дэлхий ний­тэд Монгол орныг илт­гэн харуулахад шийдвэрлэх нө­лөөтэй хэв­лэл мэ­дээллийн хараат ба ха­раат бус статусыг тог­тоох, үнэлэмжийг нь нэмэг­дүүлэхэд сайнаар нө­лөөлөх юм.

УИХ-ын Төрийн бай­гуулалтын байнгын хо­роо­­гоор дэмжигдсэн Хэв­­­­­лэл мэдээллийн эрх чө­­­­­­лөө­ний тухай хуулийн тө­­­сөлд хуу­­чин эрүүгийн хуу­лиар зохицуулагддаг бай­сан хэн нэгнийг гүтгэх, до­ромж­­лох, нэр хүндийг нь гутаасан асуудлыг ир­гэ­­ний зохицуулалтын хү­рээнд шийдвэрлэж бай­хаар тусгасан нь алдаж, онож яваа үзэг, цааснаас өөр зэвсэггүй дөрөв дэх за­саглалынханд урам зориг, мар­гаашдаа итгэх итгэл хайрласан тун оновчтой үзэл баримтлал болсон.

Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн өргөн мэдүүлсэн энэ хуулийн төслийг Ир­гэний танхимаар хэлэл­цүүлж, Монголын нийгмийн салбар бүрийн эрдэмтэн, мэргэд, шийдвэр гаргах түвшний хүмүүсийн санал бодлыг тусгасан нь амьдралд ойр хуулийн тө­сөл болоход нөлөөлсөн нь дамжиггүй. Одоогоор хэв­лэлийн хагас эрх чө­лөө­тэй орны тоонд баг­таж байгаа Монгол Улс Ерөн­хийлөгчийнхөө өргөн мэ­дүүлсэн Хэвлэлийн эрх чө­лөөний тухай хуулийг бат­ламжилснаар шууд л хэв­лэл мэдээллийн бүрэн чөлөөтэй орон болчихгүй нь ойлгомжтой.

Энэ хууль батлагдсанаар сэтгүүлч, сурвалжлагч нарт ямар ч хууль үйлчлэхгүй болж, хүссэн бүхнээ чө­лөө­тэй гүтгэн дором­жилж, ху­вийн эрх чөлөөнд нь халдахад хамгаалан хаа­цайлна гэсэн үг биш. Харин ч ажлын хариуцлага, сэт­гүүлчийн ёс зүйг умартаж бодит бус мэдээллээр хувь хүн, албан байгууллагын халдашгүй эрх чөлөөнд ноцтой хохирол учруулсан тохиолдолд то­дорхой ха­риуцлага хү­лээлгэж, мөн­гөн торгууль ногдуулах, алба­дан хөдөлмөр хийлгэх зохицуулалт оруул­сан нь өнөөгийн нийгэмд тул­гам­даад байгаа ноцтой асуудлыг хууль эрх зүйн орчинд зохи­цуулах бодит шийдэл болно.

Түүнчлэн хэвлэл, мэ­дээл­лийн хэрэгсэл бүр өөр өөрсдийн хяналтын зөв­лөлтэй байхаар тусгасан нь тухайн мэдээллийн хэ­рэгслүүд бие даасан хараат бус байдлаа хангаж, өөрөө өөрсдийгөө хянаж, ёс зүйтэй мэдээлэл зүй нийгэмд оршин тогтнох эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй.

Энэ хууль батлагдсанаар хэвлэл мэдээллийн дөрөв дэх засаглал хэн нэгнээс хараат бус болж, ёс зүйтэй үнэн бодит мэдээлэл Монголын нийгмийг эрүүлжүүлэн ана­гаахад шийдвэрлэх нө­лөө үзүүлэх юм.

Д.Түвшин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button