Толгойтын чиглэлд өөрчлөлт оруулав
зарим автобусны чиглэлийг өөрчилж байгаа юм байна.
Тодруулбал, Толгойт-Халдвартын чиглэлийн М4 автобусны чиглэл өөрчлөгдөхөөр болжээ. Учир нь Толгойтын эцсийн зогсоолоос буцаж эргэхдээ явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчих болсон байна. Харин тус чиглэлийн автобусны чиглэл хэрхэн өөрчлөгдсөн хуваарийг Нийтийн тээврийн газар тодорхой гаргаж амжаагүй байгаа аж.
Түүнчлэн Жуковын хөшөөний урд уулзвараас Кино үйлдвэрийн уулзвар хүртэлх авто замын засвартай холбоотой хойд урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр хаах байсан ч хойшлуулжээ. Тус замын 480 метр замын хойд урсгалыг хааж, борооны ус зайлуулах шугам, цахилгаан ба холбооны сэтэлгээ, хоёр үе асфальт бетон хучилтын ажил хийгдэнэ.
Тиймээс дээрх замыг маргаашийн 2200 цагаас энэ сарын 20-ны 0700 цаг хүртэл хаана.