Ирэх онд хөрөнгө оруулалтыг хумина
холбон тайлбарлаж байна лээ. Сонгуулийн жилтэй холбогдуулан Монгол Улсын төсөв ихээр тэлжээ. Тиймээс төсвөөс хөрөнгө оруулалт бага хийгдэх болж байгаа юм байна. Төсвийн хөрөнгө оруулалт 1.4 их наад төгрөг болж байгаа юм байна. Гэтэл үүнээс 1.1 их наяд нь өмнө эхлүүлсэн хөрөнгө оруулалтад зарцуулагдах бололтой. Харин шинээр төлөвлөж, хөрөнгө оруулахад 300 орчим тэрбум төгрөг байгаа ажээ. Юутай ч өнөөдрийн тухайд ирэх оны төсөв ямар байх талаар хэлэлцэж байна. Өчигдрийн чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх оны төсвийг гишүүдэд танилцуулсан юм.
Ирэх оны төсвийн орлогыг долоо орчим их наад төгрөг байхаар тооцжээ. Төсвийн урсгал зардлыг 4,8 их наяд орчим төгрөгөөр төлөвлөсөн байна. Хүний хөгжил сангаас өнгөрсөн жилүүдэд хишиг, хувь хавтгайруулж тарааснаас болж 924 тэрбум төгрөгийн өрөнд унажээ. Тиймээс тус сангаас цаашдаа зөвхөн хүүхдийн мөнгө олгоно. 240 орчим тэрбум төгрөгийг үүнд зарах юм байна. Өнөөдрийн байдлаар инфляци 13-14 хувьтай байгаа юм байна. Ирэх жил инфляцийг найман хувьд барихаар төсөвлөжээ.
Бүтээн байгуулалтын тухайд шинэ төмөр замыг тавьж эхэлнэ, аймгийн төвүүдээ тохижуулна, Замын-Үүд хүртэлх авто замыг дуусгана зэрэг ажлуудыг төсөвт тусгажээ. Цаашдаа барилгын зургаар, төсвөөр, төв дэрээр мөнгө иддэгийг зогсоон, үргүй зардлыг багасгах юм байна.Харин төсвийн Ерөнхийлөгч захирагч нар дараах байдлаар төсөвлөсөн байна.
Д/д | Төсвийн ерөнхийлөн захирагч | Дүн /сая төгрөгөөр/ |
1. | Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга | 20.0 |
2. | Улсын Их Хурлын дарга | 100.0 |
3. | Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга | 10.0 |
4. | Санхүүгийн зохицуулах хорооны дарга | 700.0 |
5. | Төрийн албаны зөвлөлийн дарга | 65.0 |
6. | Үндэсний статистикийн хорооны дарга | 14.4 |
7. | Монгол Улсын Ерөнхий сайд | 7,233.8 |
8. | Монгол Улсын Шадар сайд | 8,071.1 |
9. | Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга | 1,550.6 |
10. | Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд | 166.2 |
11. | Гадаад харилцааны сайд | 13,700.0 |
12. | Сангийн сайд | 4,650,846.9 |
13. | Хууль зүйн сайд | 49,077.4 |
14. | Барилга, хот байгуулалтын сайд | 3,422.1 |
15. | Батлан хамгаалахын сайд | 11,484.6 |
16. | Боловсрол, шинжлэх ухааны сайд | 4,999.4 |
17. | Зам тээврийн сайд | 62,485.3 |
18. | Соёл, спорт, аялал жуулчлалын сайд | 1,222.5 |
19. | Уул уурхайн сайд | 483,065.0 |
20. | Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд | 30,468.4 |
21. | Хөдөлмөрийн сайд | 139,900.7 |
22. | Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд | 3,004.9 |
23. | Эдийн засгийн хөгжлийн сайд | 200.0 |
24. | Эрүүл мэндийн сайд | 99,786.8 |
25. | Эрчим хүчний сайд | 1,537.4 |
Н.Энхбат