Түлшний модгүйгээс өвөлжилтийн байдал хүндэрчээ

Бусад газар нутгаас ялгаатай нь тус хорооны нутаг дэвсгэрт аялал жуулчлал түлхүү хөгж­сөн гэж болно. Хорооны ихэнх оршин суугчид Горхи Тэрэлж дагуух нутгаар мал аж ахуй эрхлэн амьдардаг.

Гэтэл дархан цаазат газрын хуульд зааснаар энэ орчимд мод бэлтгэх хориотой. Тиймээс хорооны иргэд жил бүр хулгайгаар мод бэлтгэн, өвлийг давдаг аж. Энэ асуудлын талаар тус хорооны Засаг дарга П.Нарантуяагаас тодруулсан юм. Тэрбээр Хэдийгээр дархан цаазат нутагт ха­маардаг ч уул, хадаар нь дэл сул унасан мод олон бий. Мөн бургас, мөчир түүх зэргээр түлшний модтой золгоод байж болдог.

Харамсалтай нь хуулийн хүрээнд энэ нь хориотой учраас ямар ч боломжгүй. Тиймээс яах ч аргагүй болсон иргэд хулгайгаар мод бэлтгэдэг. Хороо болон дүүргийн Засаг дарга нарт энэ асуудлыг шийдвэрлэх эрх байхгүй. Түлшний мод бэлтгэж чадаагүйгээс иргэ­дийн өвөлжилтийн байдал хүндрэх магадлалтай байна гэсэн юм.

Хэдийгээр дархан цаазат газрын бүс нутаг гээд мод бэлтгэх хориотой ч өгөршиж унасан бургас, мөчир, дэл сул модыг бэлтгэж гал алдах­гүй өвөлжих нөхцөлийг бүр­дүүлэх боломжгүй гэж үү. Энэ асуудалд анхаарлаа хандуулж, өвлийн хүйтнээс урьтаж шийдвэрлэж өгөх хэрэгтэйг холбогдох албаныханд дуулгая.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button