Таеквондогийн оюутны азийн аварга эхэллээ

Кинабалу хотноо зохион байгуулагдаж байна. Монгол, Хятад, Тайланд, Казакстан, Малайз, Филиппин, Вьетнам, Сингапур зэрэг 9 улсын баг тамирчид өрсөлдөхөөр иржээ.

Тэмцээн эрэгтэйчүүдийн 54кг, 54-58кг, 58-63кг, 63-68кг, 68-74кг, 74-80кг, 80-87кг, +87кг ба эмэгтэйчүүдийн 46 кг, 46-49кг, 49-53кг, 53-57кг, 57-62кг, 62-67кг, 67-73кг,+73кг-ийн жингүүдээр явагдах юм.

Тус тэмцээнд дасгалжуулагч багшаар Н.Эрдэнэбаатар, эрэгтэйчүүдээс МУБИС-ийн оюутан М.Мягмарбаяр /58кг/, ХААИС-ийн оюутан М.Түмэнбаяр /54кг/ нар, эмэгтэйчүүдээс МУБИС-ийн оюутан Н.Долгормаа /49кг/, Г.Оюун-Эрдэнэ /53/ нарын 4 тамирчны бүрэлдэхүүнтэй Монголын Оюутны Спортын Холбооны баг оролцож байна.

Өмнөх тэмцээн нь 2011 онд Казакстан улсын Алмати хотноо зохиогдон Дорнод ДС-ийн 3-р дамжааны оюутан С.Мөнгөнцэцэг эмэгтэйчүүдийн 46 кг-ийн жинд өрсөлдөн хүрэл медаль хүртэж байсан билээ.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button