Монгол Улс XXI зууны голланд өвчин-ийг эхлүүлэх үү

Яг ийм мессэж олон улсын зах зээлд Монголын нүүрсний эрэлтийг өсгөдөг. Гэхдээ үнийг нь өсгөхгүй. Ер нь Монголоос гарч буй экс­портын түүхий эдүүд бу­сад орныхоос ялимгүй бага байдаг нь нууц биш ч ма­най­хан залруулж чаддаггүй.

Хамгийн гол нь, уул уурхайд бүх биеэрээ биш юм аа гэхэд хуруугаа ч болов дүрэхгүй бол амьдрахгүй гэдэг үзэл өнөөгийн залууст төлөвшиж эхэллээ. Үүнээс үүдэн өндөр технологи, үйлд­вэрлэлээр суралцагсдын тоо 10 жилийн дотор 26 хувиар буурсан байх юм. Эдгээрийг яах гээд нуршаад байна вэ гэвэл, Монголд голланд өвчин-ий синдром хэдийнэ ажиглагдах болжээ.

Ер нь голланд өвчин гэж юу вэ. Яахаараа хаа байсан европ синдром талын Монголд илэрч эхлэв. Тэгвэл үүнийг тайлбарлах гэж оролдъё. 1960-аад оны үед Голланд улс байгалийн хийн асар их нөөц олж, илрүүлэн, олон улсад жинхэнэ тэсрэлт хийсэн аж.

Тодруулбал, Голландын Хойд тэнгист байгалийн хий олдсоноос хойш энэ улсын үйлдвэрлэх салбар орхигдож, баялгаас олсон орлогоор хайр хишиг та­раасан нь иргэдийн ажиллах сонирхлыг эрс үгүй хийсэн гэдэг. Ингээд агуу түүхт Нидерландын вант улс урьд өмнө баларч үзээгүйгээрээ доройтож, эдийн засаг нь хөл орж буй хүүхэд шиг тэмтчих болжээ.

Үүнээс хойш байгалийн баялаг ихтэй улс орнуудад олборлолт эхлэхээс өмнө хэвийн байсан дотоодын салбаруудын үйл ажиллагаа доройтох явдлыг голланд өвчин гэж нэрлэдэг болсон байна.

Энэ өвчний үндсэн шинж тэмдэг нь маш эн­гийн. Тайлбарлавал, ашигт малтмалыг олборлож эхэлс­нээр байгалийн баялгийн экспортын үнэ өртөг огцом өсдөгөөс валютын ханш нэ­мэгддэг. Ингэснээр бай­галийн бус бараа бүтээг­дэхүүнийг гадагшаа экс­порт­лоход бэрхшээлтэй болж гад­наас орж ирж байгаа импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадварыг бараг үгүй болгодог.

Байгалийн баялгаас олсон гадаад валютыг олон улсын зах зээлээс ба­раа бүтээгдэхүүн авахад зарцуулснаас болж дотоодын үйлдвэрлэгчид хохирно. Үүнтэй зэрэгцээд дотоодын ажиллах хүч, бараа ма­териал ашигт малтмалын сал­бар руу шилжинэ. Үүнийг дагаад дотоодын зах зээлд ашигт малтмалын үнэ нэмэгдэж бусад салбарын үйлдвэрлэгчдийн зардлыг нэмэгдүүлдэг.

Голланд өвчин гэх энэ­хүү ухагдахуун бол эдийн засгийн салбар дахь байгалийн баялгийн өсөлт, үйлдвэрлэлийн салбарын уналт хоёрын харьцаагаар тодор­хойлогддог. Ингээд бо­дохоор Монголд дээрх өвч­ний хам шинжүүд нэлээд ноцтойгоор ажиглагдаж эхэлжээ.

Г.Амар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button