Самрын хэргээр Хятадуудаас 40 сая төгрөгийн хахууль авсныг тогтоов
хэргийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба таван сар шалгаж дуусчээ.
Тиймээс тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн лхагва гарагт Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар цагдаагийн алба хаагчид олон тонн самрыг Хятад улс руу гаргаж, 40 сая төгрөгийн хахууль авсныг нь тогтоогоод байгаа. Түүнчлэн дээрх хэргийн улмаас долоон алба хаагч Цагдан хорих төвд хоригдоод байгаа юм байна.