Нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас 17.9 мянган га талбай өгөршжээ

хэлэл­цүү­лэг зохион бай­гууллаа. Одоо­гийн байд­лаар манай улсын нийт нутаг дэвсгэрийн 22.3 сая га буюу 14.5 хувь нь уул уурхайн тусгай зөвшөөрөлт бүсэд оржээ. Хамгийн ноц­той нь 17 мянга 966 га тал­байд нөхөн сэргээлт хий­гээгүйн улмаас өгөршсөн гэж холбогдох албаныхан мэ­дээл­­сэн юм.

Үүнээс гадна уурхайн стан­дартын бус тээвэрлэлт нь байгаль орчныг доройтуулах гол шалтгаан болж байгаа аж. Тухайлбал, Таван толгойгоос Цагаан хад хүртэлх 235 км замын хоёр талаар нийт 35 мянга 250 га газрын хөрс эвдрэлд орсон байна. Үүнээс гарсан хохирлыг тооцоход нийт 58.1 тэрбум төгрөг болсон. Гэхдээ энэ хохирлыг хэн хариуцах вэ гэдгийг хэлэх нэгэн байсангүй.

Дээр нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны судал­гааны дүгнэлтэд гол, горхи, булаг шанд, нуур тойром ийнхүү ширгэх болсон шалтгаан нь уур амьс­галын өөрчлөлт, аж ахуйн үйл ажиллагааны нөлөөгөөр усны горим, нөөц, чанарт өөрч­лөлт орж, усны хомсдол үүссэн гэжээ. Үүнийг нарийвч­лан гаргахад 551 гол горхи, 1548 булаг шанд, 417 нуур тойром дахин сэргэхгүйгээр ширгэсэн гэх эмгэнэлт тоо гарсан байна.

Уул уурхайн зохисгүй үйл ажиллагаа байгаль орчинд ийм маягаар нөлөөлж буй бол иргэдийн амьдралд ч хор хохирол учруулж байгаа аж. Зөв­хөн Өмнөговь аймгаар жишээ авахад, Гурвантэс сум 2.8 сая га газар нутагтай бөгөөд үүний 40 гаруй хувь буюу 1.1 сая га-д нь уул уур­хайн үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ.

Мөн судалгаанаас үзэхэд Өмнөговь аймгийн Цогт­цэций, Ханбогд, Гурвантэс суманд 2004 оны байдлаар малчдын тоо 3029 байсан бол 2012 онд 1352 болж, даруй 56 хувиар цөөрчээ.

Үлдсэн малчдын тухайд ч бэлчээрийн мал аж ахуйгаа эрхлэх боломж улам бүр хумигдаж байна. Жилдээ дөрвөөс доошгүй удаа отор нүүдэл хийдэг байсан малчид одоо 1-2 удаа нүүснээ олонд тоо­цож байна.

Өвөг дээдсээсээ өвлөн ав­сан өвөл­жөө, хаваржаа, на­мар­­­жаагаа өөрсдийн өмч хэ­мээн үз­дэг хэдий ч одоогийн эрх зүйн зохицуулалтын хү­рээнд өвөл­жөөний газраас бус­­­дад нь нутаглах эрхгүй бол­­­жээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button