Ногоон хөгжил үзэл баримтлал, бодлого, арга хэмжээ сэдэвт сургалт семинар

танхимд өнөөдөр зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалт-семинарын зорилго нь БОНХЯ-ны болон холбогдох бусад яам, газрын ажилтнуудад ногоон хөгжлийн үзэл баримтлал, зарчим, бодлого арга хэмжээний талаар нэгдсэн, цэгцтэй ойлголт, мэдлэг олгох явдал юм.

Иймд энэ удаагийн сургалт семинарт холбогдох яам газрын байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан ажилтнуудыг урин оролцуулж байна. Семинарт НҮБ-ын системийн олон улсын байгууллагуудаас энэ асуудлаар баримталж байгаа бодлого, авч хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний тухай болон БНСУ-д ногоон өсөлтийн үзэл баримтлалыг хэрхэн хэрэгжүүлж байгаа арга, туршлагын тухай илтгэлүүдийг сонсож, эдгээр байгууллагуудтай цаашид хамтарч ажиллах талаар санал солилцох юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button