Хөшөөтийн уурхайн олборлолт зогсч болзошгүй
маргаан дэгдэж байсан. Хөшөөтийн нүүрсний уурхайн олборлолтын гэрээнд зааснаар МоЭнКо компанийн батлан даагчийн хувьд үйлчилгээг үзүүлсний хөлс болох 10.6 сая ам.долларыг төлөхийг шаардсан албан ёсны мэдэгдлийг Монголиа энержи ресурс компани Лейтонгоос хүлээн авсан.
Үүсээд байгаа төлбөрийн асуудал болон Лейтон компани гэрээгээр хүлээсэн ажил үүргээ бүрэн биелүүлсэн эсэхийг шалгуулахаар тус компани хуулийн зөвлөхүүдийг дайчлан ажиллуулж байгаа бөгөөд Лейтон компани тун удахгүй олборлолт хийх гэрээгээ цуцлах талаар албан ёсны мэдэгдэл хүргүүлэх аж. Харин үүнээс сэргийлж тус компани Хөшөөтийн уурхайд олборлолт явуулах хүчин чадал бүхий компаниудын дунд тендер зарласан. Эдгээр өөрчлөлттэй уялдан тус компанийн Хөшөөтийн уурхай дахь олборлолт 12 cap хүртэл түр зогсож болзошгүй байгаа аж. Харин хуурай нүүрс боловсруулах төсөл болон Шинжаан дахь нүүрс угаах үйлдвэр барих төслөө тус компани хэвийн үргэлжлүүлж байна.