Ченжийн амь насыг хөнөөсөн этгээдүүдийг шүүнэ

Гэтэл хэрэгтнүүд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэр­­­гүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар тэдэнд холбогдох хэргийг энэ сарын 16-нд хянан хэлэлцэхээр болжээ.

Хэргийг тодруулбал, тэд 2011 оны дөрөвдүгээр сард тус аймгийн Баяннуур суманд ноолуур авч явсан ах, дүү Х, Б нарыг дээрэмдэж, машинтай нь шатааж, амь насыг хөнөөсөн юм. Талийгаач Б, Х нар тухайн жилийн дөрөвдүгээр сарын 14-нд аймгийн төвөөсөө нэлээд их бараатай гараад сураггүй алга болжээ. Ин­гээд цагдаагийнхан тэд­нийг эрж, долоо хоногийн дараа Баяннуур сумаас олсон ажээ. Талийгаачид тухайн үед биедээ 20 гаруй сая төгрөгтэй, 31-51 БӨА улсын дугаартай УАЗ-469 маркийн авто машинтай явж байсан гэнэ.

Хийсэн хэргээ нуух гэж оролдсон сэжигтнүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, хэрэгтэн болох гурван залуугийн хоёрыг нь Баяннуур сумаас, харин үлдсэн нэгийг нь БНХАУ-ын Шинжаан-аас тус улсын хилийн байгууллагатай хамтарч ажилласны хүчинд баривчилжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button