Жолооч нар цалингаа нэмэхийг шаардлаа
Олон улсын тээврийн ажилчдын холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран тээвэрчдийн эрхийг хамгаалахаар ажиллахаа илэрхийллээ. Тус холбоо тээврийн ажилчдын өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх зорилготой бөгөөд тээвэрчид өдөрт 7-14 цаг ажиллаж, хоногт 3-4 цаг унтаж байгаа нь осол гаргах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэв.
Тус холбооны дарга С.Эрдэнэбатын өгсөн мэдээллээр уул уурхайн салбарт 6000 гаруй жолооч ажилладаг байна. Үүнээс 4000 орчим нь хятад ажилчид байдаг аж. Тэд сард хоёроос гурван сая төгрөгийн цалин авдаг. Гэтэл монгол жолооч нар сард сая орчим төгрөгийн цалинтай байдаг аж. Тиймээс монгол жолооч нарын цалинг хоёроос гурван сая төгрөг болгож нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм байна.