Ой модны үйлдвэрлэл эрхлэгчид 700 гаруй ажлын байр бий болгожээ

Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл хамтран зохион байгуулжээ. Зөвлөлгөөнд Архангай, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв болон Улаанбаатар хотоос нийт 130 гаруй ой модны үйлдвэрлэл эрхлэгчид оролцсон байна.

Ой модны салбарынхан зөвлөлгөөнөөрөө сүүлийн жилүүдэд гаргасан ололт амжилт, алдаа дутагдал, цаашдын зорилт, төр засгаас боддогоор дэмжих шаардлагатай асуудлуудаа тодорхойлж, өөр хоорондоо туршлага солилцжээ. Ой модны үйлдвэрлэлийн салбар нь 1924 онд анх Ерөөгийн модон завод байгуулагдсанаас үүсэл хөгжил эхэлсэн түүхтэй. Одоо тус салбарт жижиг, дунд хэмжээний 350 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 200 гаруй иргэн, ХЭАА 4000 орчим ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж, улсын боловсруулах аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний 1-2 хувийг үйлдвэрлэж байна.

Тус салбарт 2008-2012 онд 239 иргэн, аж ахуйн нэгж байгууллага 10,3 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгийн зээлийн дэмжлэг авсан нь үйлдвэрлэлийн хэмжээ 2008 онтой харьцуулахад 40 гаруй хувиар өсөж, 700 гаруй ажлын байр шинээр бий болоход нөлөөлсөн аж.

Х.Өнөржаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button