Дундговь аймгийн хяналтын байгууллага шалгалт хийлээ

нэгжийн болон айл өрхийн ахуй хэрэгцээнд ашиглаж байгаа хэрэгцээний хүйтэн усны тоолуурын хэмжлийн нэгдмэл байдалд өнгөрсөн сарын 11-20-ныг дуустал хяналт шалгалт хийжээ.

Цэвэр ус олборлож, дамжуулж түгээж байгаа Дундговь-Ус ОНӨҮГазарт ус түгээх 14 байр, аймгийн төвд ус олборлож буй 3 худагт уг хяналт шалгалтыг хийсэн байна. Хяналт шалгалтын явцад нийтлэг илэрч байсан зөрчил дутагдал нь 2008 онд айл өрхөд суурилуулсан цэвэр усны тоолуурын баталгааны хугацаа дууссан айл өрхүүд гэрчилгээг үрэгдүүлсэн, аж ахуй нэгжид тоолуурын өмнө тавигдах хог шүүгч байхгүй байжээ.

НДХэлтэс, 2 ус түгээх байранд шинээр бохир шүүгч тавиулж гарсан зөрчлийг газар дээр нь арилгуулсан бөгөөд төв номын санд усны тоолуурын өмнө бохир шүүгчийг мэргэжлийн байгууллагаар тавиулахыг зөвлөжээ. Мөн Дундговь-Ус ОНӨҮГ-ын даргын усны тоолуурыг баталгаажуулах тухай албан тоотыг аймгийн СХЗТөвд хүргүүлж ажиллажээ.

Хянат шалгалтанд хамрагдсан 9 аж ахуй нэгж, 14 өрх усны тооцооны хяналтын хэмжлийн нэгдмэл байдлыг хангах хяналтын хуудсаар бага эрсдэлтэй дүгнэгдсэн байна. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийг тус аймгийн Ус олборлох, түгээх, дамжуулах, хэрэглэгч айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд хангалттай биелүүлж байна гэж дүгнэжээ.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button