Баянзүрх дүүрэгт хэрэгжиж байгаа Цэвэр агаар төслийн тайлбар

Баянзүрх дүүрэг дэх салбар хороо нь Цэвэр агаар төсөл-ийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулах зорилгоор Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо-ноос гаргасан үүрэг чиглэлийг хэрэгжүүлэн ажилладаг болно.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гарсан холбогдох дээд газрын тогтоол шийдвэрийг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нараар дамжуулан хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилладаг. Монголын Мянганы Сорилтын Сангийн Цэвэр агаар төсөл-ийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй сайжруулсан бүрэн шаталттай зуух, гэрийн дулаалга, гонх зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хангах ажлыг 2011 онд хязгаарлалтын бүсэд орсон 2,4,5,19,21,22,27 дугаар хороодод зохион байгуулж, тус бүсийн 13833 айл өрх хамрагдахаас гэрийн дулаалга 2065 өрх, үүдний пин /гонх/ 768 өрх, эрчим хүчинд хэмнэлттэй зуух 12873 өрх хөнгөлөлттэй үнээр авч, нийт өрхийн 93% нь эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнээр хангагдсан.

Нийслэлийн Агаарын чанарын албанааас Хас банк-нд бүртгэгдсэн айл өрхөд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн авсан болон хэрэглэж байгаа эсэхэд тухай бүрт нь тулгалт шалгалтыг хийж байсан.

Хязгаарлалтын бүсийн хороодын иргэдэд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагаа маш тодорхой дэс дараалалтай явагддаг. Хязгаарлалтын бүсэд орсон хорооны иргэний бүртгэл Монголын мянганы сорилтын санд ордог. Тус сан бүртгэгдсэн өрхийн мэдээллийг төлбөр тооцооны асуудал хариуцсан Хас банкинд хүргүүлнэ. Хас банкнаас цааш нь хороо бүрт байрлах бүтээгдэхүүний захиалга авах Мянганы Сорилтын сангийн Гэр цэг-т очно. Тус Гэр цэг-ээс иргэн өөрийн биеэр мэдээллээ шүүлгэн, Хас банктай гэрээ байгуулж бүтээгдэхүүнээ захиална. Захиалсан бүтээгдэхүүнийг 7-14 хоногийн дотор тус иргэнд бүтээгдэхүүн нийлүүлэгчээр сонгогдсон компаниуд хүргэж, угсарч өгнө.

Цэвэр агаар төслийн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагааны дамжлага ердөө л энэ.

Ийм учир дүүргийн Засаг дарга Б.Батзориг Цэвэр агаар төслийн мөнгөнөөс хувьдаа завшсан гэх мэдээлэл ташаа болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button