Хятадууд Дэлхийн банктай зөрөлдөв
Ирэх онд тус улсын эдийн засаг 7.7 хувиар өсөх бөгөөд энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад асар удааширсан үзүүлэлт аж. Түүнээс гадна Хятадын экспорт багасах төлөвтэй байгаа аж. Энэ нь еврогийн бүсийн хямрал болон АНУ-ын юанийн эсрэг бодлоготой шууд холбоотой.
Гэхдээ Хятадын Засгийн газрын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого маш зөв замаар урагшилж байгаа учраас энэ нь эдийн засаг доройтох нөхцөлийг хаана гэжээ. Харин Бээжин Дэлхийн банкны дээрх зураглалыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна. Хятадуудын үзэж буйгаар эдийн засгийн одоогийн байдал тийм ч удаан үргэлжлэхгүй. Учир нь Еврогийн бүсийн доройтол Ази тивд нөлөөллөө ч сүрхий гэмтэл учруулахгүй гэж үзэж байгаа аж.