Хэрэгждэггүй цагийн хуваарьт өөрчлөлт хийе

үйлчилгээний газ­рууд 0000 цагт хаалгаа барьж иргэдэд үйлчлэхгүй байх тухай заасан байдаг.

Гэтэл өнгөрсөн хугацаанд дээрх журмыг дагаж, цагаа ягштал барьсан газар тийм ч олон байсангүй. Шөнийн цагаар үйлчлүүлэгчид нэ­мэгдэж, орлого нь тэр хэм­жээ­гээр арвижих кафе, баар, шөнийн клубт дээрх шийд­вэрийг дагах нь үнэн­дээ утгагүй байсан гэхэд бол­но. Хэдийгээр хуулийн бай­гууллагынхан хэв журам тогтоох гэж зохих арга хэм­жээ авч ирсэн ч байдал хэ­вээр байдаг нь нууц биш юм.

Тогтоосон цагийн ху­ваарийг дагахгүй, төрөл бү­рийн арга хэрэглэн нуу­цаар ажилладаг асуудал гардаг нь ил болоод байна.

Тиймээс хэрэгждэггүй тог­тоолыг цаасан дээр хэ­рэг­жүүлэх гэж шаардах хэрэг байна уу. Түүний оронд цагийн хуваарьт нь өөрчлөлт оруулж, ажиллах цагаа уртасгах талаар албаныхан бодох цаг болжээ.

Гэхдээ хүссэн газар бүрт энэ эрхийг олгох бус, үйлч­лүүлэгчдийн ая тух, аюулгүй байдлыг хангаж, хуулийн хүрээнд үйл ажил­лагаа явуулах нөхцөл бо­ломжийг бүрдүүлсэн цөөн газарт л олговол зохилдоно. Уг нь их хотын тодорхойлох үзүүлэлтийн нэг нь шөнийн нийслэлийн өнгө төрх байл­тай.

Шөнө атлаа өдөр мэт гэ­рэлтэж, гудамж талбайд үйл­чилгээний газрууд хэвийн ажиллаж, үйлчлүүлэгчид нь соёлтой, боловсон байхыг бу­сад улс орноос харах бус хэрэгжүүлэх хэрэгтэй.

Хүн амын дийлэнхийг залуучууд эзлэх манайх шиг нийслэлд яах аргагүй шө­нийн хот үгүйлэгдэж байна. Энэ асуудлыг хотын удирд­лагууд анхааралдаа авч, шаард­лагатай зохи­цуулалт хийнэ биз ээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button