Дугаарын хязгаарлалт хийснээр өдөрт 30 мянган машин зогсдог

Цагдаагийн га­зар, Замын цагдаагийн га­зар багтдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил буюу замын хөдөлгөөний ачаал­лыг бууруулах цогц арга хэмжээний үр дүнгийн талаарх мэдээллийг хийсэн юм.

Замын цагдаагийн газ­рын дэд дарга хурандаа Ч.Жаргалсайхан Энэхүү арга хэмжээ хэрэгжээд 40 гаруй хонолоо. Нийслэлийн төр захиргааны байгууллага, Замын цагдаа, төрийн бус байгууллага зэргийн хамтын хичээл зүтгэл, санаачилсан ажлын үр дүн харагдаж байгаа гэж найдаж байна.

Бид дугаарын хязгаар­лалт хийснээр өдөрт 30 мянган авто машиныг хө­дөл­гөөнд оролцуулахгүй зогсоож байгаа. Гэхдээ зарим талаар зөрчил нэлээд гарч байгааг онцлох хэрэгтэй. Зөвхөн нэгдүгээр эгнээгээр авто машин зорчихгүй гэх шийд­вэрийг зөрчсөн 7500 тохиолдол энэ хугацаанд бүртгэгдсэн гэлээ.

Харин зөвлөлийн гишүүд замын ачааллыг бууруулах энэхүү арга хэмжээнээс ду­гаарын хязгаарлалт болон худалдаа үйлчилгээний ца­гийн хуваарийг зогсоож, бусад арга хэмжээг үр­гэлж­лүүлэх саналтай байгаагаа илэрхийлж байв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button